Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

Нэг. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минутаас:

 

  Нэхэмжлэгч А.Золзаяагийн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасанОрхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-1-16 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгахшаардлага бүхий захиргааны хэрэг                     

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

Шийдвэрлэсэн байдал:

 

Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Золзаяагийн “Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-1-16 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

 

            Нэг. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цаг 30 минутаас:

 

  Нэхэмжлэгч “Фиаблебиз” ХХК-ийн Орхон аймгийн татварын хэлтэст холбогдуулан гаргасан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдэх хуудсыг хүчингүй болгох”, “2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт “Фиаблебиз” ХХК-д олгохыг Орхон аймгийн Татварын хэлтэст даалгах”, “Фиаблебиз” ХХК-д дахин хүндрэл чирэгдэл учруулалгүй, дахин хүсэлт шаардалгүй нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөөс бусад татварын өрийг барагдуулж, үлдэгдлийг нь суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татварын данс руу шилжүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын дансыг үлдэгдэлгүй болгох”, “Нөхөн төлбөр буюу 6000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэрэг                        

Илтгэгч шүүгч Б.Болормаа          

Шийдвэрлэсэн байдал:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Фиаблебиз” ХХК “2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт “Фиаблебиз” ХХК-д олгохыг Орхон аймгийн Татварын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож,

Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.4, 29 дүгээр зүйлийн 29.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Фиаблебиз” ХХК-ийн “2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдэх хуудсыг хүчингүй болгох”, “Фиаблебиз” ХХК-д дахин хүндрэл чирэгдэл учруулалгүй, дахин хүсэлт шаардалгүй нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөөс бусад татварын өрийг барагдуулж, үлдэгдлийг нь суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татварын данс руу шилжүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын дансыг үлдэгдэлгүй болгох”, “Нөхөн төлбөр буюу 6000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх”” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

            Нэг. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг 00 минутаас:

 

  Нэхэмжлэгч “Эрдэнэт кашмер” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын “Эрдэнэт кашмер” ХХК-ийн хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгох, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын “Эрдэнэт кашмер” ХХК-ийн хамтын гэрээг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тус компанийн хамтын гэрээг бүртгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

               Шүүгч Д.Сарангэрэл

               Шүүгч Г.Гантуяа         

Шийдвэрлэсэн байдал:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Эрдэнэт кашмер” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00