Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр

2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэгдсэн

шүүх хуралдааны тойм              

2020.01.30-ны өдөр                                                                               Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2019/01480 дугаар шийдвэртэй, Т.Хишигсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Гантулга, Д.Эрдэнэбулган, Б.Нэргүй нарт холбогдох “Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг, Эрдэнэ Хабитат 9 гудамж, 1а тоот хаягт байрлах 877 м.кв газрыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгаж, газрын нүүрэн талын 21.27 метр газрыг хааж барьсан төмөр хашааг албадан буулгуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүйгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Т.Хишигсүрэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Гантулга, Д.Эрдэнэбулган, Б.Нэргүй нарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01544 дугаар шийдвэртэй, Ч.Гэрэлтуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Ариунжаргалд холбогдох “зээлийн гэрээний үүрэг 6.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй хариуцагч Т.Ариунжаргал, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр нарын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2019 оны 12 дугаарр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00013 дугаар шийдвэртэй, “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Сэлэнгэ Урал” ХХК болон Ж.Гэрэлт-Од, С.Энхболд, Э.Эрдэнэсувд нарт холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 130.778.460.85 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

3

4

1

1

 

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга                                       /Э.Булгантамир/

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00