Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм /2020.02.12/

Ч.Цэнд-Аюуш, Б.Дашцэрэн нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад гаргасан, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 381 дугаар шийтгэх тогтоолтой, Ч.Цэнд-Аюуш, Б.Дашцэрэн нарт холбогдох, 1 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Дашцэрэн, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг, О.Сарантууул нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  

381 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

2. О.Одбаярт холбогдох эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад гаргасан, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолтой, О.Одбаярт холбогдох, 1 хавтас эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа  
  • Шийдвэрлэсэн байдал: О.Одбаярт холбогдох 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

3. Б.Гансүхэд холбогдох эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад гаргасан, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дугаар сарын 24-ний өдрийн 69 дүгээр захирамжтай Б.Гансүхэд  холбогдох эрүүгийн 1 хавтас хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг 
  • Шийдвэрлэсэн байдал: 2020 оны 01 дугаар сарын 14-ний өдрийн 69 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            4. Д.Төрсайханд холбогдох зөрчлийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад гаргасан, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 135 дугаар шийтгэвэртэй, Д.Төрсайханд холбогдох эрүүгийн 1 хавтас хэргийг Д.Төрсайханы давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

 

  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: 2019 оны 01 дүгээр сарын 30-ны  

өдрийн 135 дугаар шийтгэвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

 

 

Шүүх хуралдааны тойм гаргасан:

Шүүх хуралдааны нарийн бичиг                                                             Э.Булгантамир

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00