Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны      

02 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

 

  Нэхэмжлэгч “Ньюгранд пропертийз” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Буяндэлгэр, Б.Хишигбат, Хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Б.Цэвээнсүрэн нарт холбогдуулан гаргасанОрхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Хишигбат, Д.Буяндэлгэр нарын бичсэн, Хяналт шалгалтын тасгийн дарга Б.Цэвээнсүрэнгийн хянаж баталгаажуулсан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 200000903 дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгохшаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 30 дугаар зүйлийн 30.1, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ньюгранд пропертийз” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Хишигбат, Д.Буяндэлгэр, Хяналт шалгалтын тасгийн дарга, татварын ахлах байцаагч Б.Цэвээнсүрэн нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

Хоёр. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

  Нэхэмжлэгч Ч.Ням-Очирын Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасанХөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулахшаардлага бүхий захиргааны хэрэг                 

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

Шийдвэрлэсэн байдал:

 

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Ч.Ням-Очирын “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

 

Нэг. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 30 минутаас:

  Нэхэмжлэгч “Эрдэнэт хүнс” ХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасанОрхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохшаардлага бүхий захиргааны хэрэг                 

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Эрдэнэт хүнс” ХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00