Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

Нэг. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

  Нэхэмжлэгч “Хазаарбат” ХХК-ийн “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д холбогдуулан гаргасанҮнэлгээний хорооны 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгож, “ТЭМ-1273 дугаартай илчит тэрэгний өргөх их засвар хийх” ажлын гэрээг “Хазаарбат” ХХК-тай байгуулахыг “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д даалгахшаардлага бүхий захиргааны хэрэг                 

Илтгэгч шүүгч Б.Болормаа

Шийдвэрлэсэн байдал:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 30 дугаар зүйлийн 30.1, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар “Хазаарбат” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

 

Нэг. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

  Нэхэмжлэгч “Ньюгранд пропертийз” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Буяндэлгэр, Б.Хишигбат, Хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Б.Цэвээнсүрэн нарт холбогдуулан гаргасанОрхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Хишигбат, Д.Буяндэлгэр нарын бичсэн, Хяналт шалгалтын тасгийн дарга Б.Цэвээнсүрэнгийн хянаж баталгаажуулсан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 200000903 дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгохшаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар “Эрин гүрэн” ХХК-ийн “Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Хишигбат, Д.Буяндэлгэр нарын бичсэн, Хяналт шалгалтын тасгийн дарга Б.Цэвээнсүрэнгийн хянаж баталгаажуулсан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 200000903 дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгохшаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

 

Хоёр. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

 

  Нэхэмжлэгч Д.Алтантуяагийн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Г.Буянхүү, Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Засаг дарга Г.Гансүх, Орхон аймгийн Ерөнхий архитектор Б.Мөнхдалай нарт холбогдуулан гаргасанХурд” авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын зургийг хууль бус байсан болохыг тогтоолгохшаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Алтантуяагийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Г.Буянхүү, Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Засаг дарга Г.Гансүх, Орхон аймгийн Ерөнхий архитектор Б.Мөнхдалай нарт холбогдох захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

 

Хэрэгцээт веб линк

  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00