Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны
03 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм
Нэг. 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 00 минутаас:
Нэхэмжлэгч “Эрдэнэт хүнс” ХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэрэг
Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал:
Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 18 дугаар зүйлийн 18.1.1, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.8, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2.2, 55 дугаар зүйлийн 55.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Эрдэнэт хүнс” ХК-ийн “Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хоёр. 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 30 минутаас:
Нэхэмжлэгч “Хазаарбат” ХХК-ийн “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д холбогдуулан гаргасан “Үнэлгээний хорооны 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгож, “ТЭМ-1273 дугаартай илчит тэрэгний өргөх их засвар хийх” ажлын гэрээг “Хазаарбат” ХХК-тай байгуулахыг “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэг
Илтгэгч шүүгч Б.Болормаа
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар “Хазаарбат” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 2 Өнөөдөр
- 62 Өчигдөр
- 780 Долоо хоногт
- 2686 Сүүлийн сард
- 82875 Нийт хандалт