Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2020 оны 04 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

 

2020.04.13-ны өдөр                                                                                                   Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00293 дугаар шийдвэртэй, Хаан банк ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Очбаяр, М.Сэлэнгэ нарт холбогдох “Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөр 8.538.942.56 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал, С.Мөнхзул нарын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/00312 дугаар шийдвэртэй, Хас банк ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч З.Отгонгэрэл, Р.Рагчаа нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 12.680.389.14 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаярын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

2

6

0

1

 

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга Э.Булгантамир

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00