Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД

 

Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа тус тус Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

Тухайн шүүхүүдэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлтээ ирүүлнэ үү.

 

                 Шүүгч томилолтоор авч ажиллуулах санал ирүүлсэн шүүх

 

Шүүхийн нэр

Томилолтоор авч ажиллуулах шүүгчийн тоо

1

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан

шатны шүүх

2

2

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

1

Нийт

3

 

Томилолтоор ажиллах шүүгч тухайн орон нутагт амьдрах байр, орон сууцаа өөрөө хариуцах бөгөөд шүүгчийн ирэх, буцах нэг удаагийн замын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөл олгоно /Гэр бүлийн гишүүд хамаарахгүй/. Шүүгч томилолтоор ажиллах хугацаанд томилолтын зардал олгохгүй бөгөөд түүний цалин хөлс, бусад олговрыг үндсэн шүүхийн тамгын газар хариуцна.

Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгч дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Томилолтоор ажиллах тухай хүсэлт
  2. Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэр     

 

Шүүгч томилолтоор ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн газрын 70008041, 88182857 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

 

Хэрэгцээт веб линк

  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00