Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

 

Нэхэмжлэгч “Эрин гүрэн” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч  М.Цэнгэлмаа, Г.Гүндэгмаа, Хяналт шалгалтын тасгийн дарга Б.Цэвээнсүрэн нарт холбогдуулан гаргасан “Эрин гүрэн” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж улмаар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 0305014 тоот “Хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

Шийдвэрлэсэн байдал:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийг тус тус баримтлан “Эрин гүрэн” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч  М.Цэнгэлмаа, Г.Гүндэгмаа, Хяналт шалгалтын тасгийн дарга Б.Цэвээнсүрэн нарт холбогдуулан гаргасан ““Эрин гүрэн” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж улмаар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 0305014 тоот “Хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 119/2020/0003/з дугаар индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Нэг. 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

 

Нэхэмжлэгч Г.Мөнхзаяагийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Өлзийбаярт холбогдуулан гаргасан “Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 6 сарын туршилтын хугацаатай томилсон Б/25 тоот тушаалыг хүчингүй болгож, албан тушаалд хугацаагүйгээр томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэд, олон нийт, гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгаж, 2020 оны 01 дүгээр сарын 30-наас хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэг                   

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

Шийдвэрлэсэн байдал:

Төрийн албаны тухай хууль /2002.06.28/-ийн 18 дугаар зүйлийн 18.2, Төрийн албаны тухай хууль /2017.12.17/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, 61 дүгээр 61.1.1, 61.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мөнхзаяагийн “Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 6 сарын туршилтын хугацаатай томилсон Б/25 тоот тушаалыг хүчингүй болгож, албан тушаалд хугацаагүйгээр томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэд, олон нийт, гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгаж, 2020 оны 01 дүгээр сарын 30-наас хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

 

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00