Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

ОРХОН АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  Монголын Хуульчдын холбооны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оргилоор ахлуулсан ажлын хэсэг 2020 оны аравдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Орхон аймагт ажиллалаа.

   Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал “Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог” сэдвээр, Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа  “Авлига, албан тушаалын гэмт хэргийн зүйлчлэл”, ” Хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн зохицуулалт, онцлог “ сэдвээр, АШУҮИС-ийн багш, Хууль зүйн ухааны магистр М.Цэрэнбат “Стресс менежмент” сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Орхон аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй  60 гаруй хуульч хамрагдсан бөгөөд хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгосон юм.

   Мөн "Хөгжлийн шийдэл" ТББ-тай хамтран “Захиргааны эрх зүйн харилцаанд хэрхэн оролцох вэ”, “Захиргааны шийдвэрт гомдол, нэхэмжлэл гаргах нь” сэдэвт сургалтыг Орхон аймгийн төрийн бус байгууллагын төлөөлөл, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан зохион байгуулсан. 

   Түүнчлэн ажлын хэсэг нь Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа,  нотариатч С.Цэгмэд нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00