Дотооддоо Коронавирусын халдвар тархан “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжин ажиллаж байгаатай холбогдуулан гарсан Монгол Улсын Их хурлын баталсан “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед шүүхийн Тамгын газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар баталсан “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед шүүгчийг 24 цагаар ажиллуулах журам”-г үндэслэн Орхон аймаг дахь шүүхийн тамгын газраас шүүхийн шүүн таслах үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах үүднээс хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.
Үүнд шүүхийн шүүгч, албан хаагч, шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн биеийн халууныг тогтмол хэмжих, асуумж бөглүүлэх, нэг удаагийн бээлий, амны хаалтыг тогтмол зүүх шаардлагыг тавих, шүүгч албан хаагчдад нэг удаагийн бээлий, амны хаалтыг байгууллагаас олгох, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг orkhon_tg@shuukh.mn цахим шуудангаар хүлээн авах, шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэн, шүүх хуралдааныг алсын зайнаас зохион байгуулах, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд биечлэн оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс шүүх хуралдааны танхимуудад тусгаарлалтын шилэн хаалтыг хийж байршууллаа.
Мөн улсын онцгой комиссоос гаргасан бүртгэлийн qr.119.mn программд бүртгүүлэн, бүртгэлийн бар кодыг шүүхийн байранд байршуулан, шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн бүртгэлийг хийлгэн ажиллаж байна.
Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар
Хайлт
Мэдээ, мэдээлэл
- ОРХОН АЙМГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ 2024 ОНЫ /Хагас жил/ МЭДЭЭЛЭЛ
- Хамтран амьдрагчтайгаа гэртээ архидан согтуурч хоорондоо маргалдан цохиж амь насыг нь хохироожээ.
- ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫН ОНЦЛОГ
- Хэрэг хуваарилах журам
- Бүгд Найрамдах Турк улсын Шүүхийн академийн урилгаар тус улсын Дээд шүүх, Шүүхийн академид зочиллоо
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 23 Өнөөдөр
- 71 Өчигдөр
- 189 Долоо хоногт
- 1658 Сүүлийн сард
- 98835 Нийт хандалт