Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

 

2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр                                                                          Баян-Өндөр сум

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2022/00296 дугаар шийдвэртэй, Б.Соёл-Эрдэнийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Гантуяад холбогдох “Түрээсийн төлбөр 800.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрдэнэзаяагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2021/00289 дугаар шийдвэртэй, О.Байгалийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Эрдэнэчимэг, П.Хандрагчаа нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 18.065.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Хандрагчаа гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2021/00496 дугаар шийдвэртэй, Эрдэнэ багийн Засаг даргийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Оюунчимэг, Ж.Эрдэнэболд нарт холбогдох “Эцэг, эх байх эрх хасуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Ж.Эрдэнэболдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

3

9

2

7

0

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00