Нэг. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 08 цаг 30 минутаас:
Нэхэмжлэгч Д.Тунгалагийн Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст холбогдуулан гаргасан “Д.Тунгалагт халамжийн тэтгэвэр тогтоож өгөхийг Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах, тэтгэвэр авах эрх үүссэн буюу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш авах байсан тэтгэврийг нөхөн олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг
Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг
Шийдвэрлэсэн байдал:
Нийгмийн халамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 5 дахь заалтуудыг баримтлан Д.Тунгалагийн Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан “Д.Тунгалагт халамжийн тэтгэвэр тогтоож өгөхийг Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах, тэтгэвэр авах эрх үүссэн буюу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш авах байсан тэтгэврийг нөхөн олгохыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэг. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минутаас:
Нэхэмжлэгч “Сайхан галтай” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Тамхины зөвшөөрөл олгох тухай” А/51 дугаар бүхий захирамжийн иргэн М.Долгормаад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг
Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд шүүгч П.Ууганцэцэг
шүүгч Б.Батчимэг
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Сайхан галтай” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
Хоёр. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цаг 30 минутаас:
Нэхэмжлэгч “Очир төв” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Татварын өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “Очир төв” ХХК-ийн татварын өрийг өршөөлд хамруулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг
Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Очир төв” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
НИЙТЛЭГ ЖУРАМ
-
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
-
2023 оны 2 дугаар улирлын шүүн таслах ажлын мэдээ
-
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулав
-
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 48 Өнөөдөр
- 221 Өчигдөр
- 739 Долоо хоногт
- 269 Сүүлийн сард
- 70826 Нийт хандалт