Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минутаас:

 

Нэхэмжлэгч Л.Оюунцэцэгийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өндөр сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33, Б/34 дүгээр захирамжуудын хэрэгжилтийн хугацаа дууссан тул ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, амралтын мөнгийг бүрэн тооцож гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг            

Илтгэгч шүүгч Б.Болормаа

           

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Оюунцэцэгийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өндөр сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33, Б/34 дүгээр захирамжуудын хэрэгжилтийн хугацаа дууссан тул ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, амралтын мөнгийг бүрэн тооцож гаргуулах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Хоёр. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч “Очир төв” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Татварын өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “Очир төв” ХХК-ийн татварын өрийг өршөөлд хамруулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг     

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

           

Шийдвэрлэсэн байдал:

Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 28 дугаар зүйлийн 28.1, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Очир төв” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Татварын өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “Очир төв” ХХК-ийн татварын өрийг өршөөлд хамруулахыг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Нэг. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 00 минутаас:

 

Нэхэмжлэгч Г.Наранцэцэгийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2005 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 357 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 10.000 мкв хэмжээтэй газрын 0033057 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг  

Илтгэгч шүүгч Б.Болормаа

           

Шийдвэрлэсэн байдал:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00