Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2023 оны 01 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

 

2023 оны 01 сарын 16-ны өдөр                                                                                  Баян-Өндөр сум

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2021/01571 дугаар шийдвэртэй, “Төрийн банк” ХХК–ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Дүүрэнзаяад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7.046.329 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн хүү 4.639.151 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2021/01484 дугаар шийдвэртэй, “Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ганцолмон, Ж.Эрдэнэ-Очир нарт холбогдох зээлийн гэрээний төлбөр 20.341.815,25 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч А.Ганцолмонгийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3. дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2021/01487 дугаар шийдвэртэй, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Даниста Одууд” ХХК, Х.Жанцансамбуу, Ж.Болорчимэг нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 150.723.614,21 төгрөг гаргуулах, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/RCC181003011-1 тоот зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 5.4, 5.6 дахв заалтуудыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Даниста Одууд” ХХК-ийн үндсэн зээлд 54.665.145.,28 төгрөг төлсөн болохыг тогтоолгох, Ж.Болорчимэг нь Худалдаа хөгжлийн банканд 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 10.138.349. төгрөг төлсөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Зулцэцэгийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2021/015443 дугаар шийдвэртэй, Ч.Очирын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Маруся, Ч.Энхчимэг нарт холбогдох гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ч.Энхчимэгийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Ч.Очирын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Маруся, Ч.Энхчимэг нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч Ч.Энхчимэгийн давж заалдсан гомдлоор хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд цахимаар оролцсон хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

4

12

0

 

0

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00