Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОВЫГ ХҮЛЭЭН АВСАН НЭХЭМЖЛЭГЧ ШҮҮХ ХУРАЛДААНД ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР ИРЭЭГҮЙ БОЛ  НЭХЭМЖЛЭЛИЙГ ТҮҮНД БУЦАА

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар:

Тоймын төрөл: Шүүхийн процессын тойм

Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой байна.

Нэхэмжлэгч Б нь хариуцагч М-д холбогдуулан “...барилгын дээврийн ажлыг 5 сая төгрөгөөр хийлгэхээр амаар тохиролцсон боловч шаардлага хангаагүй хагас, дутуу юм хийгээд алга болсон. Би өөр хүнээр уг ажлыг хийлгэсэн тул түүнд өгсөн ажлын хөлсийг буцаан гаргуулна...” гэх үндэслэлээр  ажлын хөлс 5,0 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээж авч иргэний хэрэг үүсгэж, хуульд заасан холбогдох ажиллагаа явуулж дуусаад хэргийг шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 08 сарын 30-ны өдрийн  2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 9.00 цагт товлосон байна.

Шүүх хуралдааны товыг хэргийг оролцогч болох нэхэмжлэгч Б болон түүний өмгөөлөгч Т, хариуцагч М болон түүний өмгөөлөгч А нарт 2022 оны 09 дүгээр сарын 30-нд мэдэгдэж, шүүх хуралдаанд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.

Гэвч шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б болон түүний өмгөөлөгч Т нар хүрэлцэн ирээгүй ба шүүх хуралдаанд хариуцагч М болон түүний өмгөөлөгч А нар нэхэмжлэлийг буцаалгах хүсэлт гаргасан.

Шүүх хариуцагч талаас гаргасан хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд ирээгүй, тэдний шүүх хуралдаанд ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж, нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжинд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй ба шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрх нь хэвээр байна.

 

Тоймыг бэлтгэсэн: Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00