Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

“Шүүхэд итгэх итгэл” эссэ бичлэгийн уралдааны шагналт байрын эзэд тодорлоо

ОРХОН АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН 11, 12 ДУГААР АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД “ШҮҮХЭД ИТГЭХ ИТГЭЛ” ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
      
     Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойг угтаж Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сурагчдын идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан “Шүүхэд итгэх итгэл” эссэ бичлэгийн уралдааны шагналт байрын эзэд тодорлоо.


     Уг уралдааны сүүлийн шатанд шалгарсан нийт эсээг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид уншиж, шагналт байруудыг тодруулсныг дуулгахад тун таатай байна. Уралдааны ялагчдаар:
     I байр - Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р сургуулийн 12Б ангийн сурагч Э.Мишээл
     II байр - Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р сургуулийн 12Б ангийн сурагч Х.Номин
     III байр - Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 сургуулийн 11Б ангийн сурагч З.Жавзандулам
     Тусгай байр- Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар сургуулийн 11Б ангийн сурагч Б.Янжинлхам нар шалгарлаа.

 
     Уралдаанд оролцсон нийт сурагчдадаа цаашдын хичээл сурлагад нь амжилт хүсэхийн сацуу эсээ бичихдээ олж авсан мэдлэг мэдээллээ улам додомдож, ирээдүйд эх орондоо үнэ цэнтэй эрхэм иргэн болж өсөж төлөвшин, мөрөөдөл хүсэл бүхэндээ хүрэхийг хүсэн ерөөе.

ОРХОН АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2024.04.22

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00