Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

ОРХОН АЙМГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАНИЛЦУУЛГА

            Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид заасны дагуу 2012 онд 21 аймаг, нийслэл тус бүрд Давж заалдах шатны шүүхийг байгуулсан.

            Аймаг, нийслэлийн шүүх нь Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэх бөгөөд хуулиар харьяалуулсан хэрэг, маргааныг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхээс гадна хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллана.

            2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиар Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийг нутаг дэвсгэрийн харьяаллаар буюу Булган аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болгон байгуулагдсан.

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар зарлигаар З.Хосбаяр, С.Цэцэгмаа, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 157 дугаар зарлигаар С.Уранчимэг нарыг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон.

            Тус шүүхэд шүүгчийн туслахаар Ч.Буяндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Булгантамир нар ажиллаж байна.

 

 

ОРХОН АЙМГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00