Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны
шүүхийн шүүх хуралдааны тойм
- оны 04 сарын 17-ны өдөр Лхагва гараг
1.Ч.Баттулгад холбогдох эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад гаргасан, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолтой, Ч.Баттулгад холбогдох 1 хавтас эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.
- Илтгэгч шүүгч: З.Хосбаяр
- Шийдвэрлэсэн байдал: 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 205
дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав.
2. Б.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад гаргасан, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Мөнх-Эрдэнэд холбогдох, 1 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргалын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.
- Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
- Шийдвэрлэсэн байдал: 2019 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
3. Б.Эрдэнээ, Д.Мягмарсүрэн нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад гаргасан, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Эрдэнээ, Д.Мягмарсүрэн нарт холбогдох 1 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Эрдэнээ, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нарын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.
- Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
- Шийдвэрлэсэн байдал: 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
4. Д.Энхбаярт холбогдох зөрчлийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад гаргасан, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дугаар сарын 01-ны өдрийн 224 дугаар захирамжинд гаргасан Х.Отгонзулд холбогдох хэргийн өмгөөлөгч Д.Энхбаярын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв
-
- Илтгэгч шүүгч:С.Уранчимэг
- Шийдвэрлэсэн байдал: 2019 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн 224 дүгээр шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээв.
Шүүх хуралдааны тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичиг Т.Баялаг
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 4 Өнөөдөр
- 94 Өчигдөр
- 4 Долоо хоногт
- 383 Сүүлийн сард
- 92507 Нийт хандалт