Иргэн Г.А нь бусдыг хуурч 4.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх Г.А-г бусдыг хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сум болон Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл гаргажээ.
Зорчих эрхийг хязгаарлах ял буюу “Өөрийн оршин суух газраас явахыг хориглох” гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягт заагдсан газраас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй дур мэдэн тодорхой хугацаагаар явахыг хориглох ял юм.
Харин шүүх улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй боловч гэмт хэрэг үйлдсэн хүний ажил хөдөлмөр эрхэлдэг газар болон эсхүл түүний байнга байрлаж тогтвортой үйл ажиллагаа явуулдаг газар зэргийг харгалзан уг газраас тодорхой хугацаагаар явахыг хориглох ял оногдуулах боломжтой.
“Өөрийн оршин суух газраас явахыг хориглох” гэдгийг “Шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих”-той адилтган ойлгож болохгүй бөгөөд анхан шатны шүүх Г.А-г хоёр аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн болно.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй холбоосоор танилцана уу
https://shuukh.mn/single_case/18964?daterange=2024-01-01%20-%202024-03-26&id=2&court_cat=2&bb=1
Хураангуйг бэлтгэсэн: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 0 Онлайн
- 62 Өнөөдөр
- 116 Өчигдөр
- 309 Долоо хоногт
- 1293 Сүүлийн сард
- 95521 Нийт хандалт