Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид заасны дагуу 2012 онд 21 аймаг, нийслэл тус бүрд Давж заалдах шатны шүүхийг байгуулсан.
Аймаг, нийслэлийн шүүх нь Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэх бөгөөд хуулиар харьяалуулсан хэрэг, маргааныг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхээс гадна хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллана.
2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиар Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийг нутаг дэвсгэрийн харьяаллаар буюу Булган аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болгон байгуулагдсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар зарлигаар З.Хосбаяр, С.Цэцэгмаа, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 157 дугаар зарлигаар С.Уранчимэг нарыг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон.
Тус шүүхэд шүүгчийн туслахаар Ч.Буяндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Булгантамир нар ажиллаж байна.
ОРХОН АЙМГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
Бусдын автомашиныг зөвшөөрөлгүй авч явах нь гэмт хэрэг болно
-
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
-
Хамтран ажиллахыг урьж байна
-
2022 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах хуулийн хугацаа эхэллээ
-
З.Хосбаяр: Шүүгчид шийдвэрээ бичгээр тайлбарлах нь иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 2 Онлайн
- 12 Өнөөдөр
- 38 Өчигдөр
- 194 Долоо хоногт
- 103 Сүүлийн сард
- 51241 Нийт хандалт