Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга

 

      УИХ-аас 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болгож Анхан шатны шүүхүүдийг иргэний хэргийн анхан шатны шүүх, эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болгон дагнасан хэлбэрээр зохион байгуулснаар, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байгуулагдсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн зарлигаар Д.Ариунцэцэгийг Ерөнхий шүүгчийн албан тушаалд, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаартай зарлигаар Ц.Алтангадасыг шүүгчийн албан тушаалд, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаар зарлигаар Г.Энхтунгалагийг шүүгчийн албан тушаалд, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 134 дүгээр зарлигаар Б.Нармандахыг шүүгчийн албан тушаалд тус тус томилсон. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар О.Шинэцэцэг, Б.Одонцэцэг, С.Бадмааравдан, Н.Хонгорзул нар ажиллаж байна. 

Хэрэгцээт веб линк