Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хууль хэрэглээний практик” сэдэвт уулзалт-ярилцлагыг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ажилтнуудын дунд зохион байгуулав.
Ерөнхий шүүгч Б.Баттөр 2018, 2019 оны 1 дүгээр улирлын Улсын тэмдэгтийн хураамжийн тойм, шүүгч Б.Оюунцэцэг мөн хугацааны хууль буруу хэрэглэсэн, шүүгч С.Уранчимэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан алдаа зөрчлийн талаарх, шүүгчийн туслах У.Сүхбаатар давж заалдах шатны шүүхээр хянагдсан хэргийн тоон үзүүлэлтүүдыг тус тус танилцуулав.
Уулзалт ярилцлагын явцад одоо тулгамдаж байгаа асуудал болон цаашид анхаарч ажиллах ажлын талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцон, хуулийг нэг мөр хэрэглэх талаар нэгдсэн ойлголттой боллоо.
Орхон аймгийн Иргэний хэргийн
давж заалдах шатны шүүх
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 3 Онлайн
- 12 Өнөөдөр
- 94 Өчигдөр
- 12 Долоо хоногт
- 391 Сүүлийн сард
- 92515 Нийт хандалт