Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

ОРХОН АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ

 

ОРХОН АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ

 

2020.12.02                                                                                                                Орхон аймаг

 

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ цаг үед Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч байна.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлалд гаргаж буй өргөдлийг баталгаат шуудангаар, шүүхэд гаргаж буй хүсэлтүүдийг Шүүхийн Тамгын газрын orkhon_tg@shuukh.mn хаягаар ирүүлж байх,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргах хүсэлт, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаан болон хуралдааны товтой холбоотой асуудлаар шүүгчийн туслахууд болон шүүх дэх эвлэрүулэн зуучлагч нартай доорх утасны дугаар, мэйл хаягуудаар лавлагаа, мэдээлэл авах,

НЭГ: Хэргийн оролцогч, зохигч шүүхэд биечлэн ирэх тохиолдолд:

а.Зайлшгүй тохиолдолд хэргийн оролцогч /иргэн, хуулийн этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч/ нар шүүхэд хүрэлцэн ирэх тохиолдолд шүүгчийн туслахтай урьдчилан утсаар нь холбогдож цаг авч, тухайн цагт шүүхэд ирж үйлчилгээ авна. /Цаг аваагүй тохиолдолд шүүхэд нэвтрүүлэхгүй/

б.Хэрвээ та цаг авсан бол ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг чанд баримтлан хувийн бэлтгэлээ сайтар хангах /хувцасны уут, маск, нэг удаагийн бээлийтэй ирнэ/. Бэлтгэл хангаж ирээгүй тохиолдолд шүүхийн байранд нэвтрүүлэхгүй болохыг анхаарна уу.

в.Шүүх хуралдаанд биечлэн оролцох болон хэргийн материалтай танилцах, шүүхээр үйлчлүүлэхээр ирэхдээ хувийн бэлтгэлээ сайтар хангаж ирэх /хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах, емгөөлөгч авах, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох гэх мэт/.

ХОЁР: Хэрэг хянан шийдвзрлэхтэй холбоотой мэдээ, мэдээлэл авах бол:

1.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э.Гэрэлмаа-70356039, 88067136

2.Ерөнхий шүүгчийн туслах Б.Дуламсүрэн- 70357306, 99063189

3.Шүүгчийн туслах Б.Халиунаа-70357306, 99251915

4.Шүүгчийн туслах Б.Сэр-Оддамба-70357306, 99364837

5.Шүүгчийн туслах Э.Булгантамир -70357306, 95558581

6.Эвлэрүүлэн зуучлалын мэдээлэл лавлагаа 70356701, 91112796

Жич: Ажлын цагаар холбогдоно уу.

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Сүүлд нэмэгдсэн
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00