Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

 

Нэг. 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 00 минутаас:

 

Нэхэмжлэгч “Б софт” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох  “ОР-217/2020 дугаартай Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих тендерт ирүүлсэн “Б софт” ХХК-ийн тендерээс татгалзсан Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгох”,

тендерийн Үнэлгээний хороонд холбогдох “Химон констракшн” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгох, нэхэмжлэгч “Б софт” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг           

Илтгэгч ерөнхий шүүгч Б.Болормаа

Шүүх бүрэлдэхүүнд Шүүгч Д.Сарангэрэл

                                     Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг

 

Шийдвэрлэсэн байдал:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтуудыг тус тус баримтлан “Б софт” ХХК-ийн “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан “ОР-217/2020 дугаартай Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих тендерт ирүүлсэн “Б софт” ХХК-ийн тендерээс татгалзсан 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот мэдэгдэл хууль бус тул  хүчингүй болгуулах”, Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “Химон констракшн” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “Хамгийн сайн” гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Б софт” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Нэг. 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг 00 минутаас:

 

Нэхэмжлэгч “Баян-Өндөр Оргил” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдох  НӨАТ-аас чөлөөлүүлэх, НӨАТ-ын гэрчилгээг хүчингүй болгуулах, 2020 онд 2021 онд тайлагнасан НӨАТ-ыг хүчингүй болгуулах, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №НА-20210000012 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг           

Илтгэгч ерөнхий шүүгч Б.Болормаа

 

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д зааснаар “Баян-Өндөр Оргил” ХХК-ийн “2020 онд 2021 онд тайлагнасан НӨАТ-ыг хүчингүй болгуулах, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №НА-20210000012 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,  

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-д заасныг баримтлан “Баян-Өндөр Оргил” ХХК-ийн “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын 0053813 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00