Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

 

2021.09.30-ны өдөр                                                                                                        Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 509 дугаар шийдвэртэй, Б.Баасанжавын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Алтанцэцэгт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 5.460.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 580 дугаар шийдвэртэй, Инвескор ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Хонгорзул, Б.Буянцогт нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 97,925,325.71 төгрөг гаргуулах тухай, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, "Инвескор ББСБ"ХХК-ийн зээлийн хүүг бууруулж 3 хувь болгуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл      

           

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

2

5

4

1                 

  

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх           

 

                                                                                            

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00