Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

 

2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр                                                                        Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2021/000242 дугаар шийдвэртэй, Н.Хонгорзулын нэхэмжлэлтэй, хариуцагч “Мандал даатгал” ХК, Тэнгэр даатгал ХХК-нд холбогдох “Тэнгэр даатгал” ХХК-иас даатгалын нөхөн төлбөр 26.825.190 төгрөг, “Мандал даатгал” ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 22.421.569 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунсайханы давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2021/00296 дугаар шийдвэртэй, А.Жавхлангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Амгаланзаяад холбогдох “Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 800.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч А.Жавхлангийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2021/00224 дугаар шийдвэртэй, Д.Уламбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох “Ажилгүй байсан хугацааны цалин 41.033.177 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Уламбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

3

6

0

9

0

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00