Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ.

                                             

Тангараг өргөх ёслолыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулж, Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын үйлчилгээний хэлтсийн шүүгчийн туслах О.Мөнх-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул, Б.Сувд-Эрдэнэ нар цахимаар оролцон эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм, хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав.

Тангараг өргөсөн нийт алба хаагчид болон шүүгчийн туслах О.Мөнх-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул, Б.Сувд-Эрдэнэ нартаа хамт олных нь зүгээс баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00