2022-05-26 | 1608 |
Хэвлэх
Давж заалдах гомдол гаргах
- Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй.
- Давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргана.
- Давж заалдах журмаар хянан шийдвэрлээгүй хэргийг хяналтын шатны шүүх хэлэлцэхгүй.
- Давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 161-р зүйл/
Давж заалдах гомдлын хэлбэр, агуулга
- Давж заалдах гомдлыг бичгээр гаргана.
- Давж заалдах гомдолд дараахь зүйлийг заана:
- гомдлыг ямар шүүхэд гаргаж байгаа; гомдол гаргаж буй этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, эсхүл албан тушаал, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар; аль шүүхийн, ямар шийдвэрийг давж заалдаж байгаа; шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа; гомдол гаргаж буй этгээдийн хүсэлт.
- Давж заалдах гомдолд түүнийг гаргасан этгээд гарын үсгээ зурна.
- Давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээд ИХШХШтХ-ийн 57.1, 57.4-т заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлнө.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162-р зүйл/
Давж заалдах гомдлыг хүлээн авах
- Давж заалдах гомдлыг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүгч буюу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүлээн авч, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, шаардлагатай бол гуравдагч этгээдэд танилцуулна.
- Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдлын талаар тайлбараа өгөх эрхтэй.
- Анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.
Давж заалдах гомдлоос татгалзах
- Давж заалдах гомдол гаргасан этгээд давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал шүүх түүнийг гомдол гаргаагүйд тооцно.
- Давж заалдах гомдлоосоо татгалзсан тохиолдол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох тухай шүүгч захирамж гаргана.
- Давж заалдах гомдол гаргахад энэ хуульд заасан журмыг баримтлаагүй болшүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль ,164-р зүйл/
Шүүх хуралдаанд биечлэн оролцох
- Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэнэ.
- Хэргийн оролцогчид шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль,165-р зүйл/
Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх
- Давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.
- Давж заалдах гомдол гарсан хэргийг шүүх хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ.
- Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгчдийн зөвлөлгөөнөөс томилсон шүүгч даргална.
- Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.
- Шүүх хуралдаанд хэргийг нэг шүүгч илтгэнэ.
- Дараа нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тайлбар гаргах, харилцан асуулт тавих бөгөөд хэргийн материалыг судалснаар шүүх хуралдаан завсарлан шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөнө.
- Шүүх хуралдаанд нотлох баримтын талаархи мэдүүлгийг унших, эсхүл бичлэгээс танилцуулж болно.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166-р зүйл/
Шүүхийн магадлал
- Давж заалдах журмаар хэрэг хэлэлцсэн шүүх дараахь байдлаар хянан шийдвэрлэж магадлал гаргана:
- давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй буюу үндэслэлгүй бол түүнийг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх;
- анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах;
- анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
- анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
- хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах,
- Магадлалд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэл, гаргаж байгаа магадлалын үндэслэлийг тус тус тусгана.
- Магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд магадлал хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор агуулгыг бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.
- Зохигч дээрх хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авна.
- Дээр заасан хугацаанд зохигчид шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан аваагүй бол уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ.
- Магадлалыг дээр зааснаар зохигчид хүргүүлснийг магадлал гардан авсанд тооцно.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дүгээр зүйл, 119 дүгээр зүйл/;
- Давж заалдах шатны шүүхийн магадлалд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно.
- Давж заалдаххугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргана.
/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн167-р зүйл/;
- Давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар /Улсын дээд шүүхэд/ гомдол гаргахдаа анхан шатны шүүхээр дамжуулж гаргана.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Хайлт
Мэдээ, мэдээлэл
- ОРХОН АЙМГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ 2024 ОНЫ /Хагас жил/ МЭДЭЭЛЭЛ
- Хамтран амьдрагчтайгаа гэртээ архидан согтуурч хоорондоо маргалдан цохиж амь насыг нь хохироожээ.
- ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫН ОНЦЛОГ
- Хэрэг хуваарилах журам
- Бүгд Найрамдах Турк улсын Шүүхийн академийн урилгаар тус улсын Дээд шүүх, Шүүхийн академид зочиллоо
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
Таны IP хаяг: 18.97.9.172
2020-03-16-ний өдрөөс хойш.
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 24 Өнөөдөр
- 43 Өчигдөр
- 223 Долоо хоногт
- 241 Сүүлийн сард
- 96160 Нийт хандалт