Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 30 минутаас:

 

Нэхэмжлэгч М.Амгалангийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн зохион байгуулагчийн ажилд томилсон шийдвэр гаргахыг Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий  захиргааны хэрэг       

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

           

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан М.Амгалангийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын дарга Ш.Өлзийбаярт холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

 

Нэг. 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

 

Нэхэмжлэгч С.Батболд, О.Цэрэнлхам, Г.Урантуяа нарын Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын С.Батболд, О.Цэрэнлхам, Г.Урантуяа нарын гражийн зориулалтаар эзэмшиж байгаа “газрыг нь хураан авч чөлөөлүүлэх ажлыг зохион байгуул” гэж Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын мэргэжилтэн Ө.Должинжавт үүрэг болгосон ам шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн үндсэн шаардлага,

“Миний Уурхайчин баг Тамир зочид буудлын урд байрлах 18 мкв газрын эзэмших эрхийн хугацааг хуулийн дагуу 15 жилийн хугацаагаар сунгаж өгөхийг Орхон аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бүхий  захиргааны хэрэг         

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

           

Шийдвэрлэсэн байдал:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасныг баримтлан С.Батболд, О.Цэрэнлхам, Г.Урантуяа нарын Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сангидоржийн Батболд, Оюунбатын Цэрэнлхам, Гомбын Урантуяа нарын эзэмшлийн газарт дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжиж газар чөлөөлүүлэх тохиолдолд хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу газар, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч болох С.Батболд, О.Цэрэнлхам, Г.Урантуяа нар болон төсөл хэрэгжүүлэгчтэй “Гурван талт гэрээ” байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах“ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож,

2. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.1, 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтуудыг баримтлан О.Цэрэнлхамын Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “О.Цэрэнлхамын Уурхайчин баг, “Тамир” зочид буудлын урд байрлах 18 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг хуулийн дагуу 15 жилийн хугацаагаар сунгаж өгөхийг Орхон аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00