Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч “Андөл” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан “Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргах хугацааг сэргээх тухай тогтоол гаргахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий  захиргааны хэрэг    

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

           

Шийдвэрлэсэн байдал:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан “Андөл” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан  “Гомдол гаргах хугацааг сэргээх тухай тогтоол гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож,

2.  Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга 2020 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.1.9,  47 дугаар зүйлийн 47.1, 47.18, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Андөл” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Орхон аймгийн Татварын хэлтсийн Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн.

 

Нэг. 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч “Волтам эрдэнэт” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Буяндэлгэр, Х.Батсүх нарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагчдын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн НА-20210000048 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий  захиргааны хэрэг           

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

           

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Волтам эрдэнэт” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Буяндэлгэр, Х.Батсүх нарт холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00