Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм

 

2022.12.14                                                                                                                      Баян-Өндөр сум

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 872 дугаар шийдэх тогтоолыг эс зөвшөөрсөн, хохирогч Э.Нарангэрэлийн давж заалдсан гомдолыг үндэслэн хянан хэлэлцэв.

Илтгэгч шүүгч: Шүүгч С.Цэцэгмаа

Шийдвэрлэсэн байдал: Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 872 дугаар шийтгэврийг хэвээр үлдээж, хохирогч Д.Нармандахын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, шүүгдэгч П.Даваасамбуугийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

Илтгэгч шүүгч:Ерөнхий Шүүгч З.Хосбаяр

Шийдвэрлэсэн байдал: Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Даваасамбуугийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 724 дүгээр захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ гэв.

Илтгэгч шүүгч: Шүүгч С.Уранчимэг

Шийдвэрлэсэн байдал: :Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 724 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсэн.

4. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 352 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Ч.Мэндбаяр, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ гэв.

Илтгэгч шүүгч: Илтгэгч шүүгч: Шүүгч С.Уранчимэг

Шийдвэрлэсэн байдал: Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00