Шүүхийн нэр, шийдвэрийн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2023/00157
Шийдвэрийн тоймын дугаар № 02 огноо: 2023.02.03
Шийдвэрийн төлөв : Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Иргэн А нь Б-гийн барьж буй байшинд засал чимэглэлийн ажил хийж гүйцэтгэхээр болж ажлын хөлсийг 3,000,000 төгрөгөөр тохиролцсон. Б нь ажлын хөлс 1,600,000 төгрөгийг А-д төлсөн. Б нь үлдэгдэл 1,400,000 төгрөгийг төлөөгүй тул А нь шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Б нь нэхэмжлэгч А-г ажлаа бүрэн гүйцэд хийж дуусгаагүй, 2 хаалга суулгах ёстой байсан суулгаагүй тул 1,400,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн. Энэ гэрээний дагуу ажил гүйцэтгэгч тохиролцсон ажлыг доголдолгүй хийж гүйцэтгэн, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгч, захиалагч хөлс төлдөг.
Гэтэл А нь Б-д ажлаа бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй. Өөрөөр хэлбэл 2 хаалгыг суулгаж, бэхлээгүй дутуу орхисон. Энэ талаар талууд маргаагүй.
Харин А нь ажлыг хүлээлгэн өгөөгүй шалтгаанаа тайлбарлахдаа хаалга дутуу орхисонд Б буруутай, түүний хэлсэн хэмжээгээр хаалга суулгах нүхийг гаргаж, хөөс шахаж хаалгыг суулгах гэсэн боловч тэр хэмжээ алдагдсан байна, ингэж хийх ёсгүй гээд зөвшөөрөөгүй юм гэсэн.
Гэвч А ажлыг бүрэн хийж гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй шалтгаанаа нотлох баримтаар нотлож чадаагүй тул хуульд зааснаар ажлыг доголдолтой, дутуу хийсэн, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж шүүх дүгнэн ажлын үлдэгдэл хөлс 1,400,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, 400,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах холбоос:
ШИЙДВЭРИЙН ТОЙМЫГ БЭЛТГЭСЭН: ОРХОН АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
-
2023 оны 2 дугаар улирлын шүүн таслах ажлын мэдээ
-
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулав
-
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах
-
Бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй худалдвал гэмт хэрэгт тооцогдоно
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 2 Өнөөдөр
- 11 Өчигдөр
- 2 Долоо хоногт
- 1267 Сүүлийн сард
- 65066 Нийт хандалт