2023 оны 03 сарын 13-ны өдөр Баян-Өндөр сум
1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2021/00101 дугаар шийдвэртэй, “ЦОБАТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Жаргалсайханд холбогдох 376.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянаншийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн..
2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2021/01250 дугаар шийдвэртэй, “Бизнес-Инвест девелопмент” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Очмаад холбогдох зээлийн гэрээний төлбөр болон өмгөөлөгчийн зардал 55.615.880 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Х.Очмаагийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл
Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо |
ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон оролцогчдын тоо |
ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцсон хүний тоо |
ДЗШ-ны шүүх хуралдаанд цахимаар оролцсон хүний тоо |
Нүүдэллэн ажилласан эсэх |
2 |
6 |
5 |
1 |
0 |
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 2 Онлайн
- 3 Өнөөдөр
- 94 Өчигдөр
- 3 Долоо хоногт
- 382 Сүүлийн сард
- 92506 Нийт хандалт