Шийтгэврийн дугаар: 2023.03.24 2023/ЗШ/317
Шийтгэврийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
2023.04.15 Шийдвэрийн хураангуй №4
Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно."
Орхон аймгийн прокурорын газраас Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 3100041170015726, 3100041170015727 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Зөрчлийн материалыг хянаж үзвэл зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болох замын цагдаагийн зохицуулагч Б.Н нь /нэрийн үсгийг өөрчлөв/ иргэн Д.Г /нэрийн үсгийг өөрчлөв/ 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13-р багийн нутаг Эрдэнэт, Дархан, Хялганат гурван замын уулзварт бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 15 дэх хэсэгт зааснаар 20 000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулахдаа бэлэн бус торгуулийн цахим төхөөрөмжийн сүлжээний доголдолтой ажиллагааны улмаас торгуулийн шийтгэлийг нэг зөрчилд гурван удаа оногдуулсан болох нь тогтоогдож байх тул давхардуулан оногдуулсан 2 шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэв.
Иргэд замын хөдөлгөөнд хуулийн дагуу зөрчилгүй оролцох, зөрчил үйлдэж торгуулийн шийтгэл хүлээсэн тохиолдолд цахимаар лавлаж үзэх, эрх бүхий албан тушаалтан цахим төхөөрөмж ашиглахдаа анхааралтай хандах шаардлагатай байгааг дурьдав.
Шийдвэрийн тойм бэлтгэсэн: Орхон аймаг дахь сум дундийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
НИЙТЛЭГ ЖУРАМ
-
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
-
2023 оны 2 дугаар улирлын шүүн таслах ажлын мэдээ
-
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулав
-
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 47 Өнөөдөр
- 221 Өчигдөр
- 738 Долоо хоногт
- 268 Сүүлийн сард
- 70825 Нийт хандалт