Шийдвэрийн дугаар, огноо: 2023.03.31 2023/ШЦТ/117
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
2023.04.15 Шийдвэрийн хураангуй №5
Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно."
Орхон аймгийн прокурорын газраас иргэн А.Н-г 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах 6-1 дүгээр байрны урд талын автобусны буудлаас Эрдэнэ багийн чиглэлд явах нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэхдээ насанд хүрээгүй иргэн У.Ш-ийн гээгдүүлсэн Самсунг Галакси М-12 маркийн гар утсыг тээврийн хэрэгслийн суудал дээр байсныг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 399 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хэргийг хянан хэлэлцээд иргэн А.Н нь бусдын гээгдэл эд хөрөнгийг өмчлөгч эзэмшигчид өгөх эсхүл зохих байгууллагад мэдэгдэх үүргээ үл биелүүлж, хувьдаа авч ашиглан, бусдад 300 000 төгрөгөөс дээш буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, иргэн А.Н-ий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, гэм буруугаа ойлгож хохирлоо төлсөн байдал, хувийн амьдарлын нөхцөл, амьжиргааны түвшин зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу торгох ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Шийдвэрийн тойм бэлтгэсэн: Орхон аймаг дахь сум дундийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 0 Онлайн
- 62 Өнөөдөр
- 116 Өчигдөр
- 309 Долоо хоногт
- 1293 Сүүлийн сард
- 95521 Нийт хандалт