Жил бүрийн 6 сарын 14-ний өдрийг "Цусны донорын дэлхийн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
2004 оноос эхлэн дэлхий нийтээр жил бүрийн энэ өдрийг бусдад амьдрал бэлэглэгч цусны доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй залуусыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор "Цусны донорын өдөр" болгон тэмдэглэж ирсэн байна.
“Цусны донорын өдөр”-ийг тохиолдуулан Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын хамт олон БОЭТ-ийн Цусны салбар төвтэй хамтран явуулын цус хандивлах арга хэмжээг зохион байгууллаа.
Монгол Улсынхаа цусны нөөцийг бүрдүүлэх, эрдэнэт хүний амь насыг аврах найдвар нь болсон ЦУС ХАНДИВЛАХ ҮЙЛСТ сайн дураараа донорын эгнээнд нэгдэж цусаа бэлэглэсэн албан хаагчиддаа талархлаа.
ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Хайлт
Мэдээ, мэдээлэл
- ОРХОН АЙМГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ 2024 ОНЫ /Хагас жил/ МЭДЭЭЛЭЛ
- Хамтран амьдрагчтайгаа гэртээ архидан согтуурч хоорондоо маргалдан цохиж амь насыг нь хохироожээ.
- ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫН ОНЦЛОГ
- Хэрэг хуваарилах журам
- Бүгд Найрамдах Турк улсын Шүүхийн академийн урилгаар тус улсын Дээд шүүх, Шүүхийн академид зочиллоо
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 0 Онлайн
- 71 Өнөөдөр
- 78 Өчигдөр
- 396 Долоо хоногт
- 1380 Сүүлийн сард
- 95608 Нийт хандалт