Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/45 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан удирдамжийн дагуу Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 11, 12 дугаар ангийн сурагчид хүрэлцэн ирж, уг арга хэмжээний хүрээнд шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дуламсүрэн сурагчдад шүүхийн тухай ойлголт, шүүхийн бүтэц зохион байгуулалт, Орхон аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газрын товч танилцуулгыг хүргэж, шүүгчийн туслах Э.Булгантамир, мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Анхдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан, Б.Сувд-Эрдэнэ нар сурагчдын санал бодлыг сонсож, шүүхийн байр, шүүхийн орчин нөхцөлийг танилцууллаа.
Өдөрлөгийн үеэр Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зарлагдсан "ШҮҮХ МИНИЙ НҮДЭЭР" эссэ бичлэгийн уралдааны ялагчдыг тодруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.
"Дэд" байранд Орхон аймгийн Лаборатори 8-р сургуулийн 10б ангийн сурагч Х.Номин тодорсон бол
"Тэргүүн" байранд Орхон аймгийн 13-р сургуулийн 11Б ангийн сурагч Ч. Хулангоо тодорлоо.
Идэвхтэй оролцсон бүх сурагчдадаа баярлалаа
ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Хайлт
Мэдээ, мэдээлэл
- ОРХОН АЙМГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ 2024 ОНЫ /Хагас жил/ МЭДЭЭЛЭЛ
- Хамтран амьдрагчтайгаа гэртээ архидан согтуурч хоорондоо маргалдан цохиж амь насыг нь хохироожээ.
- ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫН ОНЦЛОГ
- Хэрэг хуваарилах журам
- Бүгд Найрамдах Турк улсын Шүүхийн академийн урилгаар тус улсын Дээд шүүх, Шүүхийн академид зочиллоо
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 0 Онлайн
- 71 Өнөөдөр
- 78 Өчигдөр
- 396 Долоо хоногт
- 1380 Сүүлийн сард
- 95608 Нийт хандалт