2023.06.07 Баян-Өндөр сум
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 419 дугаар шийтгэвэртэй, “Гобсек” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Д.Хишигсүрэнд холбогдох зөрчлийн хэргийг зөрчилд холбогдогч “Гобсек” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Д.Хишигсүрэнгийн давж заалдах гомдлыг хүлээн авч хянан хэлэлцэв.
- Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
- Шийдвэрлэсэн байдал: “Гобсек” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Д.Хишигсүрэнд холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 419 дүгээр шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчилд холбогдогч “Гобсек” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Д.Хишигсүрэнгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхиж шийдвэрлэжээ.
2. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 471 дугаар шийтгэвэртэй, Б.Амгаад холбогдох зөрчлийн хэргийг зөрчилд холбогдогч Б.Амгаагийн давж заалдах гомдлыг хүлээн авч хянан хэлэлцэв.
- Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
- Шийдвэрлэсэн байдал: Б.Амгаад холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 471 дүгээр шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчилд холбогдогч Б.Амгаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 479 дугаар шийтгэвэртэй, Б.Отгонням, Д.Гансүх нарт холбогдох зөрчлийн хэрэгт зөрчилд холбогдогч Д.Гансүхийн давж заалдах гомдлыг хүлээн авч хянан хэлэлцэв.
- Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
- Шийдвэрлэсэн байдал: Б.Отгонням, Д.Гансүх нарт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 479 дүгээр шийтгэврийг хүчингүй болгож, зөрчилд холбогдогч Д.Гансүхийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 2 Онлайн
- 3 Өнөөдөр
- 94 Өчигдөр
- 3 Долоо хоногт
- 382 Сүүлийн сард
- 92506 Нийт хандалт