2023-06-12 | 442 |
Хэвлэх
2023 оны 06 сарын 08-ны өдөр Баян-Өндөр сум
- Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2021/00308 дугаар шийдвэртэй, Б.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Болдбаатарт холбогдох зээлийн төлбөр 8,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Болдбаатарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
- Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2023/00635 дугаар шийдвэртэй, Ж.Гантөмөрийн хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хүсэлт гаргагч Ж.Гантөмөрийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
- Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2021/00629 дугаар шийдвэртэй, Т.Мягмарсүрэн, Б.Зулцэцэг нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал эмнэлэг” ХХК-д холбогдох “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгах, Б.Зулцэцэгийн ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ц.Бат-Энхийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
- Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2023/00546 дугаар шийдвэртэй, Б.Отгонбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Отгонбаярын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшилсон.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл
Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо |
ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон оролцогчдын тоо |
ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцсон хүний тоо |
ДЗШ-ны шүүх хуралдаанд цахимаар оролцсон хүний тоо |
Нүүдэллэн ажилласан эсэх |
4 |
7 |
7 |
0 |
0 |
Хайлт
Мэдээ, мэдээлэл
- ОРХОН АЙМГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ 2024 ОНЫ /Хагас жил/ МЭДЭЭЛЭЛ
- Хамтран амьдрагчтайгаа гэртээ архидан согтуурч хоорондоо маргалдан цохиж амь насыг нь хохироожээ.
- ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫН ОНЦЛОГ
- Хэрэг хуваарилах журам
- Бүгд Найрамдах Турк улсын Шүүхийн академийн урилгаар тус улсын Дээд шүүх, Шүүхийн академид зочиллоо
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
Таны IP хаяг: 18.97.9.172
2020-03-16-ний өдрөөс хойш.
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 2 Онлайн
- 25 Өнөөдөр
- 43 Өчигдөр
- 224 Долоо хоногт
- 242 Сүүлийн сард
- 96161 Нийт хандалт