Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

“Өсөлтийн сэтгэлгээ” сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулав.

Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас жил бүр зохион байгуулдаг “Соёлыг түгээе” аяны хүрээнд төрийн байгууллагын албан хаагчдад зориулсан “Өсөлтийн сэтгэлгээ” сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулсан бөгөөд сургалтыг “Монголын илтгэгчдийн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн, хуульч профессор, сургагч багш Ц. Азбаяр удирдан явуулсан.

Тус  сургалтад шүүхийн тамгын газраас 4 албан хаагч хамрагдаж, уг сургалтаас мэдсэн мэдлэг, мэдээллээ бусад албан хаагч нартаа хуваалцах зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Өсөлтийн сэтгэлгээ” сэдэвт сургалтыг шүүгчийн туслах С.Бадмааравдан, Э.Булгантамир, Б.Одонцэцэг, Ч.Буяндэлгэр нар удирдан явууллаа.

Бид алдаа гаргах нь тийм ч муу зүйл бишийг мэддэг ч заримдаа хэт хүндээр хүлээн авах нь бий. Тиймээс аливааг суралцах явцдаа алдаа дутагдалдаа хэт их ач холбогдол өгөхгүйн тулд "Өсөлтийн сэтгэлгээ"-г өөртөө суулгах хэрэгтэй гэнэ.

"Өсөлтийн сэтгэлгээ"-г хөгжүүлэх вэ?

1. Дотоод дуу хоолойгоо сонсох. Таны доторх хүн "Чи бүтэлгүйтвэл яах вэ?" гэж байна уу? эсвэл "Алдсан ч оролдоод үз." гэж байна уу?

2. Сонголтоо хийх. Дээрх 2 дуу хоолойн аль нь хүчтэй байна?

3. Хэрвээ бүтэлгүйтэхээс айсан дуу хоолой тань хүчтэй байвал дотоод хүнтэйгээ арай өөрөөр буюу "Үзээд алдъя" гэх өнцгөөс ярьж үзэх хэрэгтэй гэнэ шүү.

4. Мэдээж өөрчлөлт хийх тийм амар биш ч та өөрөө үнэхээр хүсэж байгаа тохиолдолд ойр дотнын хүмүүстэйгээ ярилцаж, урам зориг авах нь өсөлтийн сэтгэлгээг хөгжүүлэхэд нөлөөлдөг байна.

5. Бусад хүмүүсийн бодолд ач холбогдол өгөхөө болих. Өөрийгөө бусадтай харьцуулж, гололгүйгээр алдаа гаргасан бол "алдсан" гэдэг үгийг "суралцаж байна" гэдэг үгээр солих юм.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00