Эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа дууссан тул 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд ээлжит бус шүүгчдийн зөвлөгөөнийг хуралдуулж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх хэсэгт зааснаар ерөнхий шүүгчдийг томиллоо.
Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр З.Хосбаяр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Баттөр, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ариунцэцэг, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Бямбасүрэн нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8.-д зааснаар улируулан сонгож томилсон байна.
Шүүгчид дотроосоо олонхийн санал авч, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон Пүрэвсүрэнгийн Ууганцэцэгт тус шүүхийн тамга, тэмдгийг гардуулан өглөө.
Ерөнхий шүүгчээр томилогдсон З.Хосбаяр, Б.Баттөр, Д.Ариунцэцэг, Б.Бямбасүрэн, П.Ууганцэцэг нарт цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
- ОРХОН АЙМГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ 2024 ОНЫ /Хагас жил/ МЭДЭЭЛЭЛ
- Хамтран амьдрагчтайгаа гэртээ архидан согтуурч хоорондоо маргалдан цохиж амь насыг нь хохироожээ.
- ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫН ОНЦЛОГ
- Хэрэг хуваарилах журам
- Бүгд Найрамдах Турк улсын Шүүхийн академийн урилгаар тус улсын Дээд шүүх, Шүүхийн академид зочиллоо
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 64 Өнөөдөр
- 100 Өчигдөр
- 251 Долоо хоногт
- 925 Сүүлийн сард
- 98102 Нийт хандалт