Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран хэрэгжүүлж буй “Гэр”төслийн хүрээнд эерэг харилцаатай, зөв, төлөвшсөн гэр бүлийг бий болгоход нөлөөлөх, гэр бүлийн боловсрол олгох, хосуудад хамтдаа дурсамж бүтээх боломж олгох зорилгоор "Сайн уу хайрт минь" хосын болзоот өдөрлөгийг 2024 оны 04 сарын 20-ноос 2024 оны 06 сарын 01-н хүртэл үе шаттайгаар зохион байгуулж байна.
“Сайн уу хайрт минь” хосын болзоонд ирсэн хосуудад сэтгэл зүйч Д.Мөнхмаа нь хайрттайгаа ойлголцон ярилцахад юуг анхаарах талаар мэдээлэл өгч, хосуудын дунд хосын ярилцлага,хосын уран бүтээл,хосын захиа бичүүлж нэг өдрийг хайртай ханьтайгаа дурсамж дүүрэн өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Гэр бүл нь улс үндэстэн, нийгэм оршин тогтнох хамгийн анхдагч нэгж. Гэр бүл бүхэн хайраар дүүрэн байг.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 7 Өнөөдөр
- 64 Өчигдөр
- 411 Долоо хоногт
- 1358 Сүүлийн сард
- 91766 Нийт хандалт