Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг, гишүүн Р.Зүмбэрэллхам, гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд, шүүхийн тамгын газарт ажиллаж, шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын өрөө тасалгаа, ажиллах орчин нөхцөлтэй танилцсан бөгөөд, уулзалтын эхэнд Шүүх байгуулах тухай хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан товч мэдээлэл хийж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг нийт шүүгч, ажилчдад танилцуулж, тэдний санал, хүсэлтийг сонслоо.
Уулзалтын төгсгөлд анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүгчдэд ажлын хэрэгцээнд нь зориулж, зөөврийн компьютер гардуулан өгч, тус шүүхийн шүүгч болон тамгын газрын нийт ажилтнуудад талархал илэрхийлээд шинэчлэн батлагдсан хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгож, ажлын амжилт хүслээ.
Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас одон”-оор шагнагдсан Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэгт шагналыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг гардуулан өгч, шүүхийн хамт олноос хүндэтгэл үзүүлэв.
Шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэх, шударга ёсыг тогтоох үйлсэд оруулсан нөр их хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн дээд одон медаль “Алтан гадас одон”-оор шагнуулсан Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг таньд шүүхийн хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Хайлт
Мэдээ, мэдээлэл
- ОРХОН АЙМГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ 2024 ОНЫ /Хагас жил/ МЭДЭЭЛЭЛ
- Хамтран амьдрагчтайгаа гэртээ архидан согтуурч хоорондоо маргалдан цохиж амь насыг нь хохироожээ.
- ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫН ОНЦЛОГ
- Хэрэг хуваарилах журам
- Бүгд Найрамдах Турк улсын Шүүхийн академийн урилгаар тус улсын Дээд шүүх, Шүүхийн академид зочиллоо
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 4 Өнөөдөр
- 35 Өчигдөр
- 286 Долоо хоногт
- 993 Сүүлийн сард
- 96912 Нийт хандалт