Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн "НОМЫН БАЯР ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ" 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Орхон аймаг дахь шүүхийн тамгын газар нь 2016 онд номын сантай болсон. Уг номын санг төрөлжүүлэн ангилах зорилгын хүрээнд Эвлэрүүлэн зуучлагч, туслах нарын 2024 оны төлөвлөгөөнд “Шилдэг номын сан”-тай болох ажлыг тусгасан бөгөөд, “Номын сангаа өргөжүүлье” аянг 2024 оны 04 сарын 29-ний өдрөөс 2024 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсан билээ. Мөн дээрх арга хэмжээний хүрээнд Эрдэнэт нийтийн номын сангаас арга зүйн зөвлөгөө авч, “Шилдэг номын сан”-тай байгууллага шалгаруулах уралдаанд оролцож, тэргүүн байр эзэллээ. Нийт шүүгч, ажилчиддаа “Номын сангаа өргөжүүлье” аянд идэвх, санаачилгатай оролцож, “ШИЛДЭГ НОМЫН САНТАЙ БАЙГУУЛЛАГА” болсонд баяр хүргье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 2 Өнөөдөр
- 94 Өчигдөр
- 2 Долоо хоногт
- 381 Сүүлийн сард
- 92505 Нийт хандалт